Ши Жиньпин: Амар амгалан амьдран суурьшсан, экологи сайтан үзэсгэлэнт сайхан Шиньжяныг бүтээн байгуулах хэрэгтэй
2022-07-17 16:56:34
Share
Share this with Close
youtube WeChat

7 сарын 12-15-ны өдрүүдэд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ШУӨЗО-ны Өрөмч, Шихэз, Турпан зэрэг хотын сургууль, олон улсын боомтын бүс, хороолол, музей, хөдөө тосгонд ажиллав.

Ши Жиньпин онцлохдоо, намын төв хорооны шийдвэр, зохицуулалтыг тууштай хэрэгжүүлж, шинэ эриний Шиньжяныг удирдах намын стратегийг бүрэн үнэн зөв хэрэгжүүлж, нийгмийн тогтвортой байдал, урт хугацааны тогтвортой байдлын ерөнхий зорилтыг тууштай баримталж, өөрчлөлт нээлттэй байдлыг бүх талаар гүнзгийрүүлж, чансаатай хөгжлийг урагшлуулан, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засгийн хөгжил, аюулгүй байдлыг зохицуулж, шинэ эрин шинэ аянд эв санаа нэг, эв найртай, баян чинээлэг цэцэглэн хөгжсөн, боловсон соёлтой өөдлөн дэвшсэн, амар амгалан амьдран суурьшсан, экологи сайтан үзэсгэлэнт сайхан Шиньжяныг бүтээн байгуулах хэрэгтэй гэжээ.

Хөгжил болон тогтвортой байдал, хөгжил болон ардын амьжиргаа, хөгжил болон ард түмний сэтгэл нь нягт холбоотой гэдгийг гүнзгий ойлгож, хөгжлийн үр шимээр иргэдийн амьжиргааг тэтгэн, ард иргэдийн сэтгэлийг нэгтгэх хэрэгтэй. Эдийн засгийн чансаатай хөгжлийг түргэтгэн, онцлог давуу талтай үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байраар хангах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ядуурлаас ангижруулах ажлын амжилтыг хөдөө орон нутгаа хөгжүүлэх бодлоготой үр дүнтэй холбож, хөдөө орон нутгийг тогтвортой хөгжүүлэх урт хугацааны механизмыг боловсронгуй болгох хэрэгтэй. Уул улс, гол мөрөн, ой мод, тариан талбай, нуур цөөрөм, тал хээр, элс манхыг цогцоор нь хамгаалж, системтэй удирдаж, экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийг дэмжиж, бохирдлоос урьдчилан сэргийлэх, түүнтэй хатуу тэмцэж, экологийг хамгаалах улаан шугамыг сайтар хамгаалах хэрэгтэй. Нээлттэй ажлыг эрчимжүүлж, баруун тийшээ нээлтэй байх гарцыг нээж, торгоны замын эдийн засгийн бүсийн гол бүсийн бүтээн байгуулалтыг ахиулах шаардлагатай юм хэмээн Ши Жиньпин онцолжээ.