Хөх мөрний усыг Тайху нуурын сав газар руу татах ажлыг эхлүүлэв
2022-07-17 12:18:17
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны 6-р сараас хойш Тайху нуурын сав газрын хур тунадас өмнөх оны мөн үеэс 70 гаруй хувиар багассан байна, Ойрын арав хоногт Тайху нуурын сав газарт их хэмжээний хур тунадас орохгүй, мөн өндөр температурын нөлөөгөөр, Тайху нуурын усны түвшин үргэлжлэн буурах хандлагатай байгаа бөгөөд тус нуурын усны урсац буурах төлөвтэй байна. 

Тайху нуурын эх үүсвэрийн усан хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс, Хятадын Усан ашиглалтын яам 2022 оны зун Хөх мөрний усыг Тайху нуур руу шилжүүлэх ажлыг 7-р сарын 16-ны өдөр эхлүүлж, өдөр бүр 10 саяас 16 сая шоо метр усыг шилжүүлэн татаж, Тайху нуур болон голын сүлжээний усны урсгалыг дэмжиж байгаа ажээ.