Ван Жиа Нань эрэгтэйчүүдийн уртын харайлтын аварга болж, Хятадын хөнгөн атлетикийн түүхэнд шинэ амжилт тогтоов
2022-07-17 16:50:55
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар 16-ны өдөр АНУ-ын Орегон мужийн Евгений хотод болсон 2022 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн уртын харайлтын шигшээ төрөлд Хятадын тамирчин Ван Жиа Нань 8.36 метрийн амжилтаар аварга боллоо. Тэрээр энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хятадын хөнгөн атлетикийн багийн анхны алтан медалийг авчирсан төдийгүй бас Хятадын хөнгөн атлетикийн түүхэн дэх анхны хөнгөн атлетикийн дэлхийн аварга болсон юм. 

Нэмж дурдахад, мөн өдөр болсон эмэгтэйчүүдийн бөөрөнцөг шидэлтийн финалд, Токиогийн олимпийн аварга Гүн Лижиао 20.39 метрийн өндөр оноо авч, эцэст нь дэд аварга болж, энэ төрлийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гурван удаа дараалан өнжсөн байна. АНУ-ын тамирчин Эри 20 метр 49 амжилтаар аварга болсон байна.