Цөмийн бохир усыг зайлуулах "амсар"-ыг далайн ёроолд ухсан байна
2022-07-18 17:01:34
Share
Share this with Close
youtube WeChat

Японы Киодо мэдээний агентлагийн мэдээлснээр, Японы Фүкүшимагийн 1-р цөмийн цахилгаан станцын цөмийн бохир усыг цутгах ойрх далайн 1 км-ийн зайтай  хэсэгт Токиогийн цахилгаан эрчим хүчний компани нь цөмийн бохир усыг “цутгах амсар”-ыг далай ёроолд ухах ажлыг үндсэндээ дуусгажээ. Цаашид тус компани ухсан хэсэгт хайрцаг хэлбэртэй төхөөрөмж байрлуулан, цөмийн цахилгаан станцын буй булан орчмоос ухаж эхэлсэн далай доорх туннелийн төгсгөлтэй холбохоор төлөвлөжээ.

Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн танилцуулснаар, бохир усыг далайд цутгах амсрыг арматур, бетоноор хийнэ. Урт нь 12 метр, өргөн нь 9 метр, өндөр нь их төлөв 10 метр. Төхөөрөмжийн барилга байгуулалт албан ёсоор эхэлсний дараа түүнийг хөлөг онгоцоор зөөвөрлөн ойрх далайд аваачиж далайн ёроолын ухсан хэсэгт суулган эргэн тойрны хэсгийг нь бетоноор бэхлэх юм байна.

Токиогийн цахилгаан эрчим хүчний компани 5-р сараас эхлэн Цөмийн цахилгаан станцын ойрх далайн 1 км зайтай, ус нь их төлөв 12 метр гүн хэсэгт ухаж эхэлсэн бөгөөд 6-р сарын сүүлчид 40 квадрат метр орчим талбайтай хотгорыг бий болгожээ. Чулуу дэвсэн гадаргуугийн хэсгийг нь бэхлэх ажил ч удахгүй дуусна гэж эх сувалжид мэдээлсэн байна.

Эх сурвалжаас үзвэл Японы засгийн газар, Токиогийн цахилгаан эрчим хүчний компани 2023 оны хавраас цөмийн бохир усыг далай руу урсгахаар зэхэж байгаа бөгөөд ирэх оны 4-р сарын дунд үе гэхэд холбогдох төхөөрөмжийг бэлэн болгоно гэжээ. Далай доорх туннель болон амсрын бүтээн байгуулалт нь Атомын эрчим хүчний зохицуулах хороо, тухайн нутгийн зөвшөөрлийг авсны дараа эхлэх ёстой юм. Гэтэл далай доорх туннелийг ухах нь зөвшөөрөл авах шаардлагагүй “байгаль орчны бүтээн байгуулалт” хэмээн Токиогийн цахилгаан эрчим хүчний компани үзээд ухах ажлаа урьдчилан хэрэгжүүлжээ.

Японы Атомын эрчим хүчний зохицуулах хороо түргэн гэхэд энэ сардаа багтаан Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн цөмийн бохир усыг далай руу цутгах төлөвлөгөөнд нь албан ёсны зөвшөөрөл олгоно гэж эх сурвалж мэдээлжээ.





\Уртнасан.\