Путин Тегеранд ажлын айлчлал хийх болно
2022-07-18 18:31:39
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 19-нээс Ираны Тегеранд ажлын айлчлал хийж, Сирийн асуудлыг зохицуулах Астанагийн форматын дээд хэмжээний уулзалтад оролцох болно гэжээ.

Астанагийн форматын дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путин бусад орны удирдагчтай хоёр талын хэлэлцээ хийж дараа нь Москвад буцах болно.

Дмитрий Песковын танилцуулснаар, Иран, Турк, ОХУ-ын төрийн тэргүүн нар Тегеранд уулзах нь маш чухал бодит ач холбогдолтой бөгөөд бүс нутгийн болон олон улсын асуудлыг ярилцах сайхан боломж юм.