Украины албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ
2022-07-18 10:01:22
Share
Share this with Close
youtube WeChat

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский 17-нд шийдвэрт гарын үсэг зурж, Ирина Венедиктоваг ерөнхий прокурорын үүрэгт ажлаас нь, Иван Бакановыг Үндэсний аюулгүй байдлын товчооны даргын үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсөн талаар мөн өдөр Украины ерөнхийлөгчийн веб сайт мэдээлжээ.

17-ны орой Владимир Зеленский ерөнхийлөгчийн веб сайтад нийтэлсэн видео илтгэлдээ: аюулгүй байдлын салбар болон хууль сахиулагч байгууллагын ажилтан нэрбүрийн “бодит үйлдэл, идэвхгүй байдал”-д үнэлгээ хийнэ, Украины хууль сахиулах байгууллагын мөрдөн байцаалт эхний шатанд үр дүнд хүрч байгаа бөгөөд цаашид ч үргэлжлүүлнэ гэсэн байна.

Украины Үндэсний мөрдөн байцаах товчоо болон Үндэсний аюулгүй байдлын товчоо нэгэн удаагийн тусгай ажиллагааны явцад Үндэсний аюулгүй байдлын товчооны нэгэн ажилтан Оросын тагнуулын байгууллагад үйлчилснийг илрүүлэн баривчлав, энэ хүн энэ оны 3-р сараас өмнө орон нутгийн аюулгүй байдлын салбарын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хэмээн Украины төрийн мэдээлэх агентлаг 17-нд Украины Үндэсний мөрдөн байцаах товчооны мэдээллээс иш татан мэдээлжээ.




\Уртнасан.\