Хятадын дотоодын аялал жуулчлалын зах зээл сэргэж байна
2022-07-18 10:11:11
Share
Share this with Close
youtube WeChat

“Цар тахлыг сэргийлэх, эдийн засгаа тогтворжуулах, аюулгүйгээр хөгжих” ерөнхий шаардлагын дагуу цар тахлын халдвараас сэргийлэх илүү оновчтой шинжлэх ухааны бодлогууд хэрэгжүүлж байгаа тул Хятад улсын энэ зуны дотоодын аялал жуулчлалын зах зээл сэргэх шатандаа орлоо.

Дунд, бага сургуулийн зуны амралт эхэлсэн, түүнчлэн төрөл бүрийн ашигтай бодлогууд гарсаар байгаа тул аялал жуулчлалын үзэмжит бүсүүд жуулчдын оргил үеийг угтаж байна. Холбогдох салбараас нийтэлсэн “2022 оны зуны аялал жуулчлалын зах зээлийн чиг хандлагын тайлан”-гаас үзвэл, өдгөө нисэх онгоцны тасалбарын зуны тээврийн цахим хайлтын индекс 2019 оныхтой тэнцэж, зочид буудлын зах зээл ноднингийнхтой харьцуулахад 70%-д хүртэл сэргэж байна. Зуны улирлын гэр бүлээрээ аялах захиалга оргил үеийг угтаж, зочид буудлын захиалга цар тахал гарахын өмнөх үеийнхээс 20%-иар нэмэгджээ.

Олон газрын соёл аялал жуулчлалын компани, үзэмжит газрууд зуны улирлын аялал жуулчлалын оргил үеийн зах зээлийн боломжуудыг ашиглаж, жуулчдын өөр өөр эрэлт хэрэгцээнд нь нийцүүлэн гэр бүлийн аялал, сургалтын аялал, төгссөн сурагчдын аялал зэрэг бүтээгдэхүүн гаргасан нь жуулчдад ихээхэн таашаагдаж байна.





\Уртнасан.\