АНУ-ын Индианагийн худалдааны төвд буудлагын хэрэг гарчээ
2022-07-18 14:08:51
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 17-нд АНУ-ын Индиана муж улсын Наполис хотын худалдааны төвд болсон буудлагын хэргийн улмаас 4 хүн нас барж, 2 хүн шархадсан талаар Ассошиэйтэд Пресс агентлаг мэдээлжээ.

Мөн орой буу барьсан этгээд Гринвуд Парк худалдааны төвд орж рестораны бүс руу гал нээсний улмаар 3 хүний аминд хүрч, 2 хүн шархадсан байна. Үүний дараа хэргийг нүдээр харсан нэгэн хүн авч явсан буугаараа уг буудагч этгээдийг буудан хороосон байна гэж цагдаагийнхан мэдэгджээ.

Өөр хүн хохирсон бэртсэн эсэх талаар цагдаагийнхан худалдааны төвд эрэн сурвалжилж байгаа бөгөөд Индиана муж улсын Наполис хотын цагдаагийн товчоо болон бусад байгууллагууд мөрдөн байцаалтад дэмжин оролцож байгаа юм байна.




\Уртнасан.\