Хөдөө аж ахуйн соёлын өвийн тухай хурал болж байна
2022-07-18 15:33:37
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Дэлхийн хөдөө аж ахуйн гол гол соёлын өвийн тухай хуралд баярын захиа илгээв. 


Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятад улс НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн агентлагийн гаргасан дэлхийн хөдөө аж ахуйн гол гол соёлын өвийн тухай санаачилгыг идэвхтэй дэмжих бөгөөд соёлын өвийг илрүүлэхийн зэрэгцээ хамгаалж, ашиглах явцдаа өвлөн уламжилна гэжээ.
Дэлхийн хөдөө аж ахуйн гол гол соёлын өвийн тухай хурал мөн өдөр Хятадын Жэжян мужийн Чинтянь сяньд нээлтээ хийж, “Хөдөө аж ахуйн хамтын өвөө хамгаалж, хөдөө орон нутгийг бүх талаар хөгжүүлье” уриан дор болж байна.