Жо. Байдений Дундад дорнодод хийсэн айлчлал юу болов?
2022-07-18 22:05:34
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 17-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Дундад дорнодод хийсэн айлчлалаа өндөрлүүлж Вашингтонд буцлаа. Айлчлалынхаа өмнө АНУ болон Дундад дорнодын харилцааны “Шинэ хуудас”-ыг сөхнө гэж байсан Жо. Байден гар хоосон буцсан тухай “Нью-Йоркийн зочин” үнэлэхдээ, дөрвөн хоногийн айлчлал нь Дундад дорнодод хэрэгжүүлж буй Жо.Байдений бодлого бүрмөсөн бүтэлгүйтсэнийг харууллаа гэжээ.

Эрчим хүчний асуудал нь Жо. Байдений энэ удаагийн айлчлалаар авч хэлэлцэх гол зүйл бөгөөд гол зорилго нь юм.  Жо. Байден энэ удаагийн айлчлалаар Саудын Арабыг ятгаж, газрын тос байгалийн хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадах эсэхэд хүмүүс анхаарал хандуулж байна хэмээн  “Нью-Йорк таймс сонин” мэдээлж байжээ.

Гэхдээ Жо. Байден болон Саудын Арабын удирдагчдын уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд Саудын Араб энэ талаар тодорхой амлалт хийгээгүй бөгөөд Саудын Арабын Гадаад харилцааны ажил хариуцсан сайд Жубайр хэлэхдээ, газрын тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх эсэх нь зах зээлийн нийлүүлэлт хомстож байх эсэхээс шалтгаална гэжээ. Саудын Арабын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх чадвар хязгаартай, нэмэгдүүлэхээр бодоход бага цар хүрээтэй байх бөгөөд ОХУ хоорондын OPEC+ нөхцөл дэх газрын тосны үйлдвэрлэлийн гэрээг харгалзах учраас АНУ-ын ашиг сонирхлын төлөө эрчим хүч болон гадаад харилцааны талын бодлогуудаасаа зөрчих боломжгүй юм.

Үүний зэрэгцээ АНУ-ын хэлдэг Дундад дорнодын холбоотнуудын тогтолцоог бэхжүүлэх зорилтдоо ч хүрч чадаагүй. Жо. Байденийг айлчлахаас өмнө АНУ-ын хэвлэлийнхэн, Саудын Жиддад болох “Аюулгүй байдал ба хөгжил” чуулга уулзалт дээр Персийн булангийн орнууд болон Израилийг хамарсан цэргийн холбоог байгуулах түүнчлэн “Дундад дорнодын маягийн НАТО”-г байгуулна хэмээн мэдээлж байжээ. Гэхдээ Ирак, Саудын Араб зэрэг орнууд нь түүнд сонирхолгүй гэдгээ  шууд илэрхийлжээ.   “Дундад дорнодын маягийн НАТО” гэдэг нь сөргөлдүүлэх зорилготой жижиг бүлэглэл мөн бөгөөд бүс нутгийн энх тайвныг эвдэх зүйл болохыг Дундад дорнодын орнууд үзээд гарчихсан байна.

АНУ энэ удаагийн айлчлалаар дамжин ОХУ БНХАУ-ыг Дундад дорнодоос шахаж гаргах гэсэн оролдлого нь бүр ч хийрхэл юм. Жо. Байден Жиддагийн чуулга уулзалт дээр: “Бид явахгүй, Дундад дорнодын орон зайг БНХАУ ОХУ эсвэл Иранаар бөглүүлэхгүй” гэжээ. Өнгөрсөн хэдэн арван жилд АНУ нь Дундад дорнодыг замбараагүй болгож орхиод явсан бол одоо бусад орон Дундад дорнодын хөгжилд тустай зүйл хийхийг үзэж чадахгүй атаархаж байна. Дундад дорнод нь хэн нэгний зугаацлын газар биш, өөрийнх нь хөгжилд жинхэнэ тустай орнуудыг сайшаан хүлээж авах эрх тэдэнд бий.

АНУ нь Дундад дорнодын хөгжилд ерөөсөө анхаарал хандуулаагүй, Дундад дорнодыг багаж хэрэгслээ болгож, санаанд нь хүрвэл хэрэглэж, хүрэхгүй юм бол орхидог гэдгийг Дундад дорнодын орнууд тодорхой ойлгодог боллоо.

Холбоотныхоо ашиг сонирхлыг үл тоомсорлон Афганистанаас яаруу сандруу татан гарсан, Палестин Израилйн асуудлаар нэг тал уруу нь илт хэлбийсэн зэргийг харсан Дундад дорнодын орнууд энэ “Том ах” -даа итгэл алджээ. Энэ нь АНУ-ын гадаад харилцааны анхны уналт биш бөгөөд сүүлчийнх ч биш юм.