Төвийн аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашиг 6.1%-аар нэмэгджээ
2022-07-18 10:11:32
Share
Share this with Close
youtube WeChat

Рэнь Минь Ри Бао сонины мэдээ, Энэ оны 1-гээс 6-р саруудад төвийн аж ахуйн нэгжүүдийн орлого 19.2 их наяд юаньд хүрч, 1.4 их наяд юанийн ашиг олж, цэвэр ашиг нь 1.08 их наяд юань хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12%, 7.1%, 6.1%-аар нэмэгджээ. 

Энэ оны эхний хагаст төвийн аж ахуйн нэгжүүд гол чухал үүргээ тодорхойлж, холбогдох ажлыг ахиулсан байна. 5-р сарын сүүлч болтол төвийн аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлт хийх гурван жилийн үйл ажиллагааг 94.7 хувиар биелүүлжээ. Одоо болтол төвийн аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшиж байгаа 182 компани хувьцааны урамшуулал олгож, холимог өмчийн туршилтыг гүнзгийрүүлэн, шинжлэх ухаан технологийн аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг ахиулах хөтөлбөрийн хүрээг өргөтгөсөн байна.

Хангамжийг тогтворжуулах, ардын амьдралыг баталгаажуулах, ажлаар хангахыг дэмжих зэрэг ажил үйлст төвийн аж ахуйн нэгж чухал үүрэг гүйцэтгэн байна.