Европ тивийн баруун бүсээр аагим халуун үргэлжилснээр байна
2022-07-18 11:16:20
Share
Share this with Close
youtube WeChat

Европ тивийн баруун бүсээр олон өдрийн турш аагим халуун үргэлжилснээр Франц, Испани зэрэг улсад олон газар уулын түймэр гарч, унтраахад хүндрэлтэй учир олон хүн нутаг усаа орхин тухайн нутгаас гарч байна.

17-ны өдөр болтол Францын баруун өмнөд нутагт 6 хоног үргэлжлэн уулын түймэр 100 кв км талбайг шатааснаар 1.6 мянган хүн татан гарсан байна. Францын 15 мужид аагим халууны улаан өнгийн сэрэмжийн дохиотой хэвээр байна.


Испанид аагим халуун нэг долоо хоног үргэлжилж, хамгийн өндөртөө 45.7 хэм хүрчээ. Испанид 30 газар уулын түймэр шатаж байна.
15-нд, Их Британийн цаг уурын товчоо түүхэнд анх удаагаа аагим халууны улаан өнгийн сэрэмжийн дохио гаргасан байна. Уг орны зарим газар 18, 19-нд агаарын температур 40 хэм хүрчээ.