Харгис үйлдлийг шударгаар шийтгэх ёстой
2022-07-19 16:34:25
Share
Share this with Close
youtube WeChat

BBC саяхан Афганистанд суусан Их Британийн цэргийн харгис үйл ажиллагааг илчлэв. BBC-гээс Их Британийн цэргийн тайлан, И-мэйл, шувт буудсан сумын нүхний гэрэл зураг зэргийн баримтад хийсэн мөрдөн байцаалтаас үзвэл, Афганистанд сууж байсан Их Британийн агаарын тусгай үйлчилгээний хүмүүс дайны олзлогдогч болон гэмгүй номхон иргэдийг олонтаа хядаж, бүр давраад “Хэн нь илүү олныг хядах”-аар уралдаж байжээ. Түүнээс нэг арми нь зургаан сараар байрлах ээлжит хугацаандаа 54 хүнийг хууль бусаар хөнөөжээ. Үүнээс гадна холбогдох арми нь гэмт хэргийн газрын баримтаа нууцалсан, ахлах нь бодит байдлыг мэдсэн атлаа мэдүүлээгүй зэрэг байдал оршиж буйг  BBC-гийн мөрдөн байцаалт илрүүлжээ.

Гэмт үйлдэл нь илчлэгдсэний дараа Их Британийн Батлан хамгаалах яам уучлал гуйж, хариуцлага тооцоогүй, харин ч арга ухаан гаргаж өмөөрөн, “Хариуцлагагүй ташаа мэдээлэл тараалаа”, “Өмнө фронтын цэргийг аюултай байдалд оруулсан” хэмээн BBC-г буруутгажээ. Гэхдээ сум судалдаг олон эрдэмтэн газар дээр нь авахуулсан зургийг хараад, суманд өртсөн хүмүүсийн дийлэнх нь газраас ойрхон, элэгдэх эсвэл оцойж байсан, харин “галлаж” байсан хэвийн үйл хөдлөл харагдахгүй, тэнд “Шийтгэж амийг хороосон” байдал л харагдана гэж үзжээ. Их Британийн “Гуардиан” сонины тоймд тэмдэглэхдээ: Одоогийн олдсон баримтаас харахад Их Британийн цэргүүд Афганистанд дайны ял үйлдсэн. Их Британийн цэргүүд Иракт дайны ял хийсэн тухай баримтыг 2020 онд Олон улсын шүүх илрүүлж байсан түүхтэй тул энэ удаагийн тохиолдол ч “Хүмүүсийг цочирдуулах” явдал биш гэжээ.

2020 оны 12-р сард Австралийн Батлан хамгаалах яамны гаргасан шалгалтын тайланд Австралийн цэрэг Афганистанд эгэл иргэдийг хядсан хүн төрөлхтний эсрэг үйлдлийг нарийн танилцуулж байсан юм. 14 настай хоёр хүүхдийн хоолойг нь тасалж, голд хаясан аймшигтай үйлдлийг нь олон улсын хамтын нийгэмлэг хатуу зэмлэн буруушааж байв.
АНУ нь Афганистаныг түрэмгийлсэн 20 жилийн турш 174 мянган Афганистанчуудын амийг хороосноос 30 мянга нь эгэл иргэд юм. Ирак, Афганистан, Сири, Иемен зэрэг орнууд 20 жилийн турш АНУ-ын 90 мянга гаруй удаагийн агаарын довтолгоонд өртөж, наанадаж 48 мянган эгэл ард амиа алджээ.
“Женевийн конвенц”-ын заалтад, дайны үед эгэл иргэдийг алж хядах, шахалт дарамт үзүүлэх, тамлах, хөөж зайлуулахыг хориглоно, дайнд бодитой оролцоогүй хүмүүст бүх тохиолдолд хүмүүнлэгээр хандах ёстой гэж тодорхой тогтоосон байдаг.