Өргөн хэрэглээний барааны 2-р удаагийн яармаг болно
2022-07-19 10:29:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны 2-р яармаг энэ сарын 26-30-нд Хайнань мужийн Хайкөү хотод болно. Тус яармагт шинэ бараа бүтээгдэхүүнийг нийтлэх цагийн хуваарийг саяхан нийтэлсэн бөгөөд маш олон олон улсын брэнд болон улсын дотоодын шилдэг бүтээгдэхүүнүүд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах болно.

Эх сурвалжаас үзвэл, Өргөн хэрэглээний барааны 2-р яармагийн үеэр шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах 28 удаагийн лайв үйл ажиллагааг зохиож, олон улсын болон улсын дотоодын нэр нөлөө бүхий 28 компанийн 68 брэнд өөр өөр загварын 104 шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна.

Хайнаний олон улсын эдийн засгийн хөгжлийн товчооны Харилцааны үйл ажиллагааны газрын дарга Гун Жүө-рань хэлэхдээ: Энэ удаагийн өргөн хэрэглээний барааны яармагт шинэ бүтээгдэхүүн танилцуулах, дэлгэн үзүүлэх нийт 177 арга хэмжээ зохиогдож, нийт 622 шинэ бүтээгдэхүүн танилцуулах юм. Эдгээр бүтээгдэхүүн нь гоо сайхан, үнэт эдлэл, олон улсын нэрт дарс, чанар сайтай хүнсний бүтээгдэхүүн, цахим технологи, хиймэл оюун ухаан зэрэг салбарыг хамарч байна гэжээ.




\Уртнасан.\