Хятадын академичдын 40% нь их дээд сургуульд бий
2022-07-19 16:44:27
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 19-нд Хятадын Боловсролын яам хэвлэлийн бага хурал хийлгэж, сүүлийн арван жилийн турших их дээд сургуулийн шинжлэх ухаан технологийн инновацийн шинэчлэлт хөгжлийн ололт амжилтаа танилцуулав.

Сүүлийн арван жилд их дээд сургуулиуд олон салбарыг хамарсан үндэсний гол гол лабораторийн 60 гаруй хувь, үндэсний технологийн инженерийн судалгааны төвийн 30 гаруй хувийг байгуулжээ.
Арван жилийн хугацаан дахь шинжлэх ухаан, инженерийн академийн академичийн 40 гаруй хувь, үндэсний шилдэг залуу эрдэмтний сангийн санхүүжилттэй хүмүүсийн 70 орчим хувь нь их дээд сургуулийнх юм.
Мөн сүүлийн арван жилд их дээд сургуулийн R&D санхүүжилт 2012 онд 76 тэрбум 870 сая юань байснаасаа 2021 онд 159 тэрбум 200 сая юаньд хүрсэн бөгөөд арван жилийн нийт санхүүжилт 1 их наяд юанийг давжээ.