В.Путин: ОХУ хүчээ төвлөрүүлэн дэвшилтэд технологийг хөгжүүлнэ
2022-07-19 10:22:38
Share
Share this with Close
youtube WeChat

Зарим орнууд Оросын хөгжлийг хязгаарлахын төлөө ОХУ-ыг гаднаас дэвшилтэт технологи олохыг хориглож байгаа ч ОХУ шинэ шийдлүүдийг хайж, өндөр технологийг хүчээ төвлөрүүлэн хөгжүүлнэ хэмээн 18-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэлсэн байна.

В.Путин мөн өдөр Оросын стратегийн хөгжил хийгээд үндэсний төслийн холбогдох хуралд оролцохдоо, зарим орнууд ОХУ-ыг гадаадаас дэвшилтэд технологийн бүтээгдэхүүн олохыг хориглох зэрэг арга хэмжээ авч байна, энэ нь Орост асар том сорилт авчирч байна, гэхдээ “Орос буулт хийх эсвэл ямар нэгэн эмх замбараагүй байдалд орохгүй”, “хэдэн арван жилээр хойш ухрах” байдалд ч хүрэхгүй гэж хэлснийг ОХУ-ын ерөнхийлөгчийн веб сайт мэдээлжээ.

В.Путин хэлэхдээ: Асар том хүндрэл тулгарсныг ухамсарлан таньж ОХУ цаашид шинэ шийдлүүдийг хайж, одоогийн технологийн нөөцөө үр бүтэмжтэй ашиглан өөрийн орныхоо инновацийн компаниудын хөгжлийг чангатгах болно. ОХУ нь дэлхий нийтээс тусгаарлагдсан байдалд хөгжиж чадахгүй. Дэвшилтэд технологийн судалгааг нэмэгдүүлэн, дижитал өөрчлөлтийг өргөн хүрээнд нэвтрүүлж, шинжлэх ухаан технологийн компаниуд хурдтай хөгжихөд санхүүгийн дэмжлэг олгож, инженерийн болон мэдээллийн технологийн боловсон хүчнийг бэлтгэх чанар зэргийг сайжруулах ёстой гэсэн байна.




\Уртнасан.\