Архитектурт бичигдсэн эрин үеийн бичил ертөнц
2022-07-19 22:27:34
Share
Share this with Close
youtube WeChat

Архитектурын дизайнер мэргэжилтэй тэрээр 25 настайдаа Токиогийн Их Сургуулийн Магистерийн хүрээлэнг төгсөөд Хятадад ирж, 17 жил амьдарсан байна. Тэр бол архитектурын дизайны салбарт "Интернэтийн алдарт эрэгтэй бурхан" гэж нэрлэгддэг Шүхэй Аояма юм. Мөн Хятадад тэрээр Ху Тун буюу нарийхан гудамж зэрэг Хятадад л байдаг архитектурын өвөрмөц элементүүдтэй "уулзаж", онгод сэтгэлгээгээ дайчилснаар, түүнд ажил үйлсийн оргилд хүрэх ховорхон боломж авчирсан байна. 

Шүхэй Аояма-г анх хараад л түүний өвөрмөц сэтгэл татам байдгийг олж мэдэрч болно, тэр амьдралын олон боломжуудыг судлахын тулд янз бүрийн загваруудыг ашигладаг, архитектур нь түүнд цаг үе, соёлыг ойлгох хэрэгсэл болж, дэлхийн олон янз байдлын талаар илүү гүнзгий ойлголттой болсон байна. Тэрээр Япон, Зүүн Өмнөд Ази, Европ зэрэг олон оронд ажиллаж байсан болохоор, олон улсын алсын хараа нь түүнд Хятадын өвөрмөц сэтгэл татам байдлыг ойлгох боломжийг олгодог байна. Тэрээр Хятадын Бээжин хотын хуучин хутунгуудад дурлаж, хутун буюу нарийнхан гудамжид арав гаруй жил амьдарсан юм. Тэрээр хэлэхдээ: "миний хувьд Хутун бол үнэхээр сонирхолтой, энэ бол миний хувьд уламжлалт, хуучин амьдралын хэв маяг биш, харин ирээдүйн амьдрал эсвэл ирээдүйн архитектурын талаарх сэхээрэл болох юм. Хутунгийн дотор байгаль, архитектур хоёр харьцангуй тэгш харилцаатай гэдгийг бид мэдрэх болно. Хэдийгээр тэдний байшин жижиг боловч гаднах нийтийн эзэмшлийн зарим орон зайг өөрсдийн амьдрах орон зай хэмээн үздэгтай адил юм" гэжээ. 

Шүхэй Аояма Японоос Хятадад ирээд хуучин хотын архитектур болон хүмүүсийн амьдралын нөхцөл байдалд байнга анхаарал хандуулдаг болсон юм. Хятадад тэрээр Бээжин, Сужоу, Шэньжэн зэрэг газрын хуучин хотыг шинэчлэх төслийн зураг төсөлд оролцсон юм. Түүний нүдээр бол хуучин хотын зарим архитектурын загварууд нь хүн байгаль харилцан зохицон амьдарч, тэнцвэртэй харилцаа бүхий хотын орон зайг харуулдаг. 

Загварын хэв маягийн тухайд, Шүхэй Аояма дэлхийн соёл бүгд бие биедээ нөлөөлдөг гэдгийг мэдэрдэг.Түүний хамгийн дуртай зүйл бол Японы архитектурын гоо зүй дэх орон зайн уур амьсгал юм.Тэрээр Япон, Хятадын өөр өөр хэв маягийн барилгуудыг нэгтгэдэг. Тэр загвар зохион бүтээх бүртээ оюун ухаанд нь Япон, Хятадын гоо зүй харилцан нийлж, удаа болгон түүнд шинэ сэхээрэл авчирдаг байна. 

Тэрээр хэлэхдээ: "гадна хашаа болон гэр дотрох орон зай маш ил тунгалаг байхад би дуртай, гэр дотрох болон гэрийн гадаа цөм бүдэг бадаг ч байдаг, өрөөнүүдийг цаасаар хийсэн иймэрхүү хэврэг гүйдэг хаалгааар салгаж болно. Би гурван хэмжээст харах өнцөг, соёл дамнасан харах өнцөгийг илүү эрхэмлэхийг хүсдэг юм" гэжээ. 

Шүхэй Аояма үзэхдээ: Орчин үеийн Хятад улс олон янзаар дүүрэн байдаг, Хотын хүртээмжтэй байдал болон залуучуудын идэвхжил нь түүнд шинэ боломжуудыг байнга хайн судлах боломж олгодог байна гэжээ. Шинээр боловсруулсан төсөлдөө тэрээр Хятадын сүүлийн жилүүдэд шинээр гарч ирж буй эдийн засгийн хөгжлийн сэтгэлгээний хэлбэр болох хуваалцах эдийн засгийг лавлагаа болгон ашигласан байна, тэрээр Чуанжөү хотын хамтдаа хуваалцах дүүргийн зураг төсөлд оролцсон байна, тэнд нээлттэй, нийтийн эзэмшлийн байгууламжууд байдаг, бас хүн бүр тусдаа амьдрах орон зайтай, яг л Бээжин хотын Хутун дотрох амьдрал шиг залуучуудад "гэр" гэсэн цоо шинэ санааг харуулж чадсан байна. 

Тэрээр хэлэхдээ: "энэ газарт амьдарч байгаа тэд гэрлэлтийн холбоогүй, цусан төрлийн холбоогүй ч гэсэн хамт амьдарч байгаа арга хэлбэрээр дамжин тэд түр зуурын гэр бүл болж өөрчлөгдсөн байна. Ирээдүйн амьдралын хэв маяг нь олон талт, нээлттэй, нийтлэг байх ёстой гэж би боддог, энэхүү хамтын амьдралын загвар нь хүн бүрийн сонгож болох амьдралын хэв маягийн нэг болж хувирдаг" гэжээ. 

Шүхэй Аоямагийн дизайны үзэл баримтлал нь түүний амьдралыг үзэх үзэлтэй адил маш энгийн байдаг, тэрээр өөрийгөө "харьцангуй энгийн чөлөөтэй" хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, үүргэвчтэй аялахаас эхлээд ажлын студи нээх, докторын зэрэгт суралцах гэх мэтчилэн тэрээр өөрийн сонирхлыг үргэлж дагаж мөрддөг байна. Цаашидын төлөвлөгөөний талаар ярихдаа тэрээр Хятадад үлдэж, цаашид хувийн бизнесээ хөгжүүлнэ гэдгээ хэллээ. Тэрээр хэлэхдээ: Хятад улс асар их багтаамжтай, энд миний ямарваа санаа оноо бүгд биелэх боломжтой юм гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: "гадны хүмүүс өдөр тутмын амьдралдаа маш сониуч юм шинэлэг сэтгэлгээгээр ханддагийг би хадгалан авч үлдэхийг хүсдэг, загвар зохион бүтээгчийн ажил бол орчин үеийн үл үзэгдэх хүслийг мэдрэхийн тулд маш мэдрэмжтэй байх явдал юм гэж би боддог. Дараа нь үүнийг нийгэмд орон зай хэлбэрээр харуулах болно, ингэснээр хүн бүр өөр нэгэн боломжийг олж харна, энэ төрлийн нээлт бол дизайнеруудын санал болгох ёстой үнэт зүйл юм гэж би боддог" гэжээ. 

Шүхэй Аояма Хятадад арав гаруй жил амьдрахдаа, Хятадын хотуудыг архитектураар дамжуулан хэрхэн хөгжүүлж байгааг нүдээр үзжээ, тэр бас Хятадын нийгэмд үнэхээр шингэн ууссан байна. Хятадын дур булаам соёлд тэрээр өөрийн гэсэн загвар зохион бүтээх арга замыг аажмаар судлан олжээ.