Хятад улс олон арга хэмжээ авч их дээд сургууль төгсөгчдөд үйлчилж байна
2022-07-19 10:33:51
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны Хятадын их дээд сургууль төгсөгчдийн тоо 10.76 саяд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 1.67 саяар нэмэгдсэн гэж Хятадын боловсролын яам төсөөлсөн байна.

Цар тахлын нөлөөгөөр зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нөлөөлөгдөж, ажлаар хангах ажил бүтцийн чанартай зөрчилд тулгарч, их дээд сургууль төгсөгчдийг ажлаар хангах байдал хүндрэлтэй болсон байна.

Их дээд сургууль төгсөгчдийг ажлаар хангахын төлөө Хятад улс олон арга хэмжээ авч их дээд сургууль төгсөгчдийг өөрөө компани байгуулан ажил үйлс босгохыг урамшуулсан байна. Коммунист залуучуудын эвлэл төвийн аж ахуйн нэгжүүдийн ажлаар хангах төлөвлөгөө, баруун бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг арга хэмжээ зохион байгуулжээ.