Америк чухам хэнийг онилж байна вэ?
2022-07-19 18:45:32
Share
Share this with Close
youtube WeChat

“Нью-Йорк таймс” сонин саяхны нийтлэлдээ, АНУ-ын засгийн газар үндэсний аюулгүй байдлаа заналхийлэлд өртөхөөс сэргийлэхийн тулд, ОХУ-д хориг тавьж байгаа нийтийн хандлага туршлагыг ажиглан Хятад улс зэрэг орнуудад экспортын хоригоо өргөтгөхөөр зэхэж байна гэжээ. 

АНУ-ын удирдлагууд БНХАУ-д дайсагнан, худалдааны олон салбарт хориг арга хэмжээ авч, Хятадын эдийн засагт цохилт өгөх тактик хэрэгжүүлж байгаа нь тэдний хүч суларч байгаадаа сэтгэл зовниж байгааг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.


Байдены засгийн газар өмнөх засгийнхаа бодлогыг үргэлжлүүлэн экспортыг хязгаарлахаар оролдож байгаа нь Хятадын үйлдвэрлэгчдийг дарах гэсэн чармайлт гэдгийг “Нью-Йорк таймс” сонин онцолжээ. Орос Украйны мөргөлдөөн үүссэний дараа Хятадын аж ахуйн нэгжүүд Америкийн хориг арга хэмжээг үл хэрэгсэж Оросыг дэмжиж байгаа нь батлагдаагүй ч Байдений засгийн газар 6-р сарын 28-наас “Оросын цэргийн түрэмгийллийг дэмжиж байна” гэсэн нэрийдлээр Хятадын таван аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулсан байна. 2021 оны нэгдүгээр сараас АНУ хар жагсаалтдаа 475 аж ахуйн нэгжийг шинээр нэмж оруулсны 107 нь Хятадын аж ахуйн нэгж байгааг Америкийн худалдааны яамны тоо баримтаас харагдаж байна.