Ханжөүгийн Азийн олимпыг 2023 оны 9-р сарын 23-наас 10-р сарын 8-нд зохион байгуулах болно
2022-07-19 19:18:23
Share
Share this with Close
youtube WeChat

Ханжөү 2022 Азийн 19-р олимпыг 2023 оны 9-р сарын 23-наас 10-р сарын 8-нд зохион байгуулах болно гэж Азийн Олимпын Зөвлөл 19-ний өдөр мэдэгдсэн байна. Уг наадмыг энэ оны 9-р сарын 10-наас 25-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. Энэ жилийн наадмыг мөн Ханжөү 2022 Азийн 19-р олимп гэж нэрийдэх болно.

Үүнээс өмнө Ханжөү 2022 Азийн 19-р олимпын зохион байгуулах хороо 5-р сарын 6-нд мэдээ нийтэлж, Азийн Олимпын Зөвлөл холбогдох талуудтай зөвшилцөн Ханжөү 2022 Азийн 19-р олимпын наадмыг зохион байгуулах хугацааг хойшлуулахаар шийдвэр гаргасан байна. 2022 оны Азийн 19-р олимпыг зохион байгуулах эрхийг авсны дараа Азийн Олимпын Зөвлөл болон Хятадын Олимпын хорооны удирдлага дор Жэжян мужийн холбогдох талууд цар тахлын нөлөөг даван гарч, төрөл бүрийн бэлтгэл ажлыг урагштай хийсэн байна.