Америкийн албаны тушаалтан мөн л "Дэлхийн цагдаа" шиг авирлаж байна гэжээ
2022-07-19 18:06:39
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын тал Орост зэвсэг хангах буюу Орос хориг арга хэмжээнээс зайлсхийхэд туслах юм бол Америк холбоотнуудтайгаа хамт Хятад улсыг хүнд гарз хохиролд оруулах болно гэж АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч саяхан хэлсэн байна. Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян 19-нд үүнд чиглүүлэн Америкийн албан тушаалтан мөн л "Дэлхийн цагдаа" шиг авирлаж байна гэжээ.

Жао Лижян хэлэхдээ, Украйны асуудлаар Хятад улс объектив, шударга байр суурь баримталсаар бөгөөд энх тайван голч ёсны талд байна. Бид Хятадын талыг ямар ч баримтгүйгээр сэжиглэж, сүрдүүлэхийг эрс эсэргүүцнэ. Мөн олон улсын хуулийн үндэс баримтгүйгээр ганц талын хориг арга хэмжээ авч, холоос турхирахыг эсэргүүцнэ гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Украйны хямралыг өдөөн дэвэргэгч болсны хувьд Америкийн тал өөрийн хатуу хориг тавих, өдөөн дэвэргэх буруу үйлдлээ эргэн харж, хэсэг бүлэг хуваан сөргөлдөх, шинэ хүйтэн дайн үүсгэх үйлдлээ зогсоож, хариуцлагатай аргаар Украйны хямралыг зохистой зохицуулан, талуудын энхийн хэлэлцээр хийхэд нөхцөл бүрдүүлж өгөх хэрэгтэй гэжээ.