Ли Кэчян: Хятад улс гадаадад нээлттэй байхаа эрс хэлбэрэлтгүй баримтална
2022-07-20 09:46:25
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 19-нд Дэлхийн эдийн засгийн форумын Олон улсын аж ахуйн нэгжийн эздийн тусгай цахим яриа уулзалтад оролцох үеэр хэлэхдээ, Хятад улсын эдийн засаг дэлхий дахинтай гүнзгий уялдсан байдаг. Гадаадад нээлттэй байх нь Хятад улсын үндсэн бодлого юм. Хятад улс өндөр түвшинд гадаадад нээлттэй байхаа эрс хэлбэрэлтгүй баримтлах бөгөөд улам нээлттэй байх болно гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад улсын хөгжил дэлхий ертөнцөөс салах аргагүй, дэлхийн хөгжилд ч Хятад улс шаардагдана. Хятад улсын зах зээл бол дэлхийн зах зээл болох юм. Бид хөгжингүй орнууд, хөгжиж буй орнуудад бүх талаар нээлттэй байж, ДХБ-аар төв болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, чөлөөт худалдаа, шударга худалдааг дэмжих болно. Худалдааг хөгжүүлэхэд зөрчил маргаан гарах нь зайлшгүй, бид нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, зөрчил мөргөлдөөнөө зохистой зохицуулан, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, хангамжийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.