Иран, Орос, Туркийн тэргүүн нар уулзав
2022-07-20 10:48:41
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар 19-ний орой Астанад тэргүүн нарын уулзалт хийсэн байна.

Эбрахим Раиси хэлэхдээ, АНУ Сирид эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь Сирийн ард түмний гашуун зовлонг хурцатгаж, Сирид арми байрласан нь тухайн нутгийн энх тайван тогтвортой байдлыг эвдэж байна, тэд Сирийн нутгаас татан гарах хэрэгтэй гэжээ.

В.Путин хэлэхдээ, Сирийн ард түмэн гаднын хүчний оролцоогүйгээр улс орныхоо ирээдүйг шийдэх чадалтай. Олон улсын хамтын нийгэмлэг Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх эрч хүчээ нэмэгдүүлж, Сирийн дайны дараах бүтээн байгуулалтыг сайтар хийх хэрэгтэй гэжээ.

Эрдоган хэлэхдээ, уг бүс нутагт ирээдүйд хагалан бутаргах үзэл болон терроризм байх ёсгүй гэдгийг талууд заавал ойлгох ёстой гэжээ.