В.Путин: Украины үр тарианы тээвэрлэлтийн асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй ч зохих ахиц хийв
2022-07-20 10:35:26
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар 19-нд Ираны нийслэл Тегеранд уулзаж, хоёр талт эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны асуудлаар зөвшилцсөн бөгөөд Украины нөхцөл байдал, Украины үр тарианы тээвэрлэлт, Сирийн асуудлаар санал солилцжээ.

Укрианы үр тарианы экспорт, тээвэрлэлтийн асуудлын талаар Режеп Тайип Эрдоган хэлэхдээ: Саяхан болсон Истанбулын хэлэлцээний үеэр ОХУ-ын төлөөлөгчдийн байр суурь эерэг бүтээлч юм, энэ нь дэлхий нийтэд эерэг нөлөө үзүүлэх болно гэжээ.

Украины асуудлын тухайд В.Путин, Украины үр тариаг Хар тэнгисийн боомтоос зөөвөрлөн гаргахтай холбоотой асуудал бүрэн шийдвэрлэгдэж чадаагүй, гэхдээ ахицтай болсон нь баярлууштай хэрэг гэж хэлсэн хэмээн Кремлийн ордны веб сайт мэдээлжээ. Үр тарианы экспорт, тээвэрлэлтийн асуудлыг зохицуулах хэлэлцээнд индэр хангасан Туркийн талын хүчин зүтгэлд В.Путин талархал илэрхийлжээ. Тэрбээр мөн “Буй бүх асуудлууд хараахан шийдвэрлэгдэж чадаагүй ч зохих ахиц хийсэн нь сайн хэрэг” гэсэн байна.




\Уртнасан.\