Ли Кэчян: Хятадын эдийн засаг буурах дарамтыг даван гарч тогтворжиж байна
2022-07-20 09:50:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 19-нд Дэлхийн эдийн засгийн форумын Олон улсын аж ахуйн нэгжийн эздийн тусгай цахим яриа уулзалтад оролцох  үед хэлэхдээ, цар тахлын нөлөө зэрэг хүчин зүйлээс шалтгаалан Хятадын эдийн засгийн буурах дарамт ихсэж, 4-р сарын эдийн засгийн гол гол үзүүлэлт ихээр буурсан байна. Иймд бид шуурхай арга хэмжээ авч, тогтвортой хөгжлийг онцгой байранд тавьж, бодлогоор дэмжин, эдийн засгийг тогтворжуулах бодлого арга хэмжээ авч, аж ахуйн нэгжүүдийн хүндрэл бэрхшээлээс гарахад нь тусалснаар илэрхий үр ашигтай болсон байна гэв.

Ли Кэчян хэлсэн үгэндээ: 5-р сард эдийн засгийн гол гол үзүүлэлтийн буурах хандлага багасч, 6-р сард эдийн засаг тогтворжин нэмэгдэх хандлагатай болсон байна. Ингэснээр хоёрдугаар улирлын ДНБ нэмэх гарч, эхний хагас жилийн ДНБ 2.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ амжилт хялбар олдоогүй юм. Хятадын эдийн засаг буурах дарамтыг даван гарч тогтворжин нэмэгдэх хандлагатай болсон боловч бат бэх биш тул эдийн засгийг тогтвортой байлгахад бас шаргуу зүтгэл хэрэгтэй гэжээ.