Хятад улсын “сансрын мөрөөдөл” биелэлээ олж байна
2022-07-20 10:50:23
Share
Share this with Close
youtube WeChat

Гурван жилийн өмнөх 7-р сарын 19-нд “Тяньгүн-2” хэмээх сансрын лаборатори удирдлагын дагуу тойрог замаасаа салан агаар мандалд орсноор Хятад улсын сансрын лабораторийн үүрэг даалгавар бүрэн амжилттай сүүл хурааж байсан билээ. Харин гурван жилийн дараах өнөөдөр Хятад улсын “Тэнгэрийн ордон” буюу “Тяньгүн” хэмээх цоо шинэ сансрын станц байгуулагдаж байгаа бөгөөд тус станцын үндсэн бүхээгтэй залгалдах анхны лабораторийн бүхээгийг хөөргөхөд бэлэн болоод байна.

Хятад улсын анхдагч сансрын лабораторийн хувьд “Тяньгүн-2” нь урьд хожид “Шэньжөү-11” нисэгчтэй сансрын хөлөг, “Тяньжөү-1” ачааны сансрын хөлөгтэй 4 удаа холбогдож, Жин Хайпэн, Чэнь Дүн хоёр сансрын нисэгч тойрог замд 30 хоног ажиллаж амьдрахад нь нөхцөл бүрдүүлж өгч, сансрын нисэгчид байрлах, шатахуун түлшийг тойрог замд нөхөх зэрэг зангилаа технологийг туршсан төдийгүй тус лаборатори хугацаанаасаа илүү 300 гаруй хоног ажиллахдаа олон зүйлийн туршилтыг биелүүлэн, Хятад улсын сансрын станц судлан байгуулах, менежментийн чухал туршлагыг хуримтлуулж, олон зүйлийн технологид ахиц дэвшил гаргасан юм.

Хятадын сансрын станцтай холбогдох “Вэньтянь” хэмээх лабораторийн бүхээг болон пуужингийн цогцолборыг хөөргөлтийн бүсэд хүргээд байна. Сансрын станцын үндсэн бүхээгт ажиллаж буй “Шэньжөү-14” хөлгийн багийнхан ч “Вэньтянь” лабораторийн бүхээгийн хүрэлцэн ирэхийг утгахаар бэлтгэл ажлаа эмх дараалалтай хийж байна.




\Уртнасан.\