Хятад улс сүүлийн хагас жилийн эдийн засгийн хөгжилд анхаарлаа хандуулав
2022-07-20 21:55:13
Share
Share this with Close
youtube WeChat

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны Эдийн засгийн комисс 18-ны өдөр Бээжинд хэвлэл мэдээллийн бага хурал хийж, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны олон гишүүн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд чиглүүлж, хойшдын хэсэг хугацаанд эдийн засгийн ажлыг сайтар хийхэд туслах ба хэвлэл мэдээллийн сурвалжлагчидтай харилцах явдалд анхаарлаа хандуулав. Хуралд оролцсон гишүүд хэлэхдээ: энэ оны эхний хагаст, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй мөртөө хүндрэл бэрхшээлтэй болж, дотоодын тахлын нөлөөлөлтэй тулгарсан ч Хятадын эдийн засаг маш их уян хатан чанараа харуулав, эдийн засаг урт хугацаанд сайн хэвээр байх үндсэн суурь өөрчлөгдөөгүй байна. Дараагийн шатанд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй уялдуулж, макро бодлогын зохицуулалтын эрч хүчээ нэмэгдүүлж, эдийн засгийг тогтворжуулах багц бодлогын хэрэгжилтийг үргэлжлүүлэн ахиулж, эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад анхаарч, эдийн засгийн эргэлт боломжийн хүрээнд байхыг хэвээр хадгална гэжээ. 

Энэ он гарснаас хойш Хятадын эдийн засгийн хөгжлийн хувьд, эрэлт буурч, нийлүүлэлтийн дайралтад учирч, хүлээлт суларсан зэрэг гурван хүнд дарамттай тулгарав, түүнчлэн цар тахал удаа дараа гарч, Орос, Украины мөргөлдөөн, бүх дэлхийн инфляцийн хурдацтай өсөлт зэрэг дайралтад учирснаар, эдийн засгийн өсөлт хүнд ноцтой сорилтуудтай тулгарсан байна. Саяхан Үндэсний статистикийн газраас гаргасан эдийн засгийн холбогдох тоо баримтад харуулснаар, оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өмнөх оны мөн үеэс 2.5%-иар өссөн нь ДНБ-ий жилийн өсөлт бараг 5.5% байх зорилтоос хол зөрж байна. 

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын Санхүүгийн Шинжлэх Ухааны Академийн захирал Лю Шанши үзэхдээ: Хятадын эдийн засаг оны эхний хагаст хүлээгдэж буй өсөлтийн түвшинд хүрээгүй ч гэсэн эдийн засгийн уян хатан чанар хийгээд нөөц хүчин асар их хэвээр байна, үндэсний эдийн засгийг тогтворжуулах багц бодлогын үр нөлөө аажмаар гарч байгаа бөгөөд цаашид бодлогын хэрэгжилтийг улам бэхжүүлэх ёстой гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: “одоогийн мөрдөж буй 6 талын 33 зүйл бүхий дэмжлэгийн багц бодлогын хэрэгжилтийг нарийн хянаж, дүгнэх ёстой. Бодлогын ил тод байдлыг сайжруулж, зах зээлийн олон цогцод эдгээр бодлогыг ойлгуулахын тулд холбогдох албад энэ талаар илүү их үйлчилгээ үзүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр, одоо байгаа үе шаттай бодлогын зохицуулалтыг цэгцэлж, урт хугацааны мөртөө тогтолцоо болгож болох зарим бодлогыг урьдчилан тодорхой болгож, урьдчилсан төсөөлөлийг тогтвортой болгох болон цаашдын эдийн засгийн өсөлтөд илүү тодорхой эерэг дохио өгөх ёстой” гэжээ. 

Халдварт өвчний нөлөөгөөр, сүүлийн үе Хятадын зарим хэсэг газарт ажил үйлдвэрлэлээ сэргээх ахиц таамаглаж байснаас удааширсан байна. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын хөгжлийн судалгааны сангийн дэд дарга Лю Шижин үзэхдээ: цар тахлын үед, бид эрхбиш эдийн засгийн үйл ажиллагааны харьцангуй тогтвортой орчныг бүрдүүлэхээр хичээх ёстой гэжээ. 

Лю Шижин хэлэхдээ: өсөлтийг тогтворжуулахын тулд хөрөнгө оруулалтыг төдийгүй хэрэглээг нэн тогтворжуулах хэрэгтэй, хүндрэлтэй байгаа орлого багатай бүлэгт онцгой анхаарал хандуулах, одоо байгаа авран туслах зам сувгийг сайн ашиглах хэрэгтэй гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: “6-р сарын сүүлээр бид уян хатан хөдөлмөр эрхлэлтийн бүлгүүдийн нөхцөл байдалд хяналт тавих, дүн шинжилгээ хийх зорилгоор, онлайн платформыг ашиглан тусгай санал асуулгын хуудас гаргасан юм, цуглуулсан 2600 гаруй хүчинтэй асуулгад, ажилгүй иргэдийн 87.8 хувь нь ажилгүйдлийн даатгалын тэтгэмж аваагүй байв. Тэд яагаад аваагүй юм бэ? Тэдний 50,6 хувь нь яаж өргөдөл гаргахаа мэдэхгүй байна гэж хариулжээ. Тиймээс нийгмийн даатгалын хүртээмж, түүнийг хэрхэн хүлээж авах талаарх мэдлэгийг дээшлүүлэхийн тулд одоо байгаа нийгмийн хамгааллын сувгуудыг бүрэн ашиглах шаардлагатай хэвээр байна” гэжээ. 

Энэ оны 5-р сарын эцсийн байдлаар, Хятадад аж ахуйн нэгж хэлбэрээр 50 сая гаруй зах зээлийн гол цогц байсны дийлэнх хувийг жижиг, дунд, бичил аж ахуйн нэгж эзэлж байна. Эдүгээ халдварт өвчин, худалдааг ивээх үзэл зэрэг таагүй хүчин зүйлсийн нөлөөгөөр, жижиг, дунд аж ахуйн нэгжийн хөгжилд олон бэрхшээл тулгарч байна. Оны эхний хагаст жижиг, дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх чиглэлээр, олон байгууллага цөөн бус ашигтай бодлогыг дараалан боловсруулсан байна. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны сайд асан Мяо Вэй үзэхдээ: ЖДҮ-ийг холбогдох бодлогоор хангахын зэрэгцээ ЖДҮ-ийн инноваци, хөгжлийг дэмжих шаардлагатай байна гэжээ. 

Шинжлэх ухаан, технологийн томоохон тусгай төслүүдэд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хэсгийг идэвхтэй оролцуулж, том, дунд үйлдвэрүүдийг инновацийн интеграцчлалд чиглүүлж, үйлдвэрлэл, боловсрол, судалгааны ажлын уялдаа холбоог эрчимжүүлж, хамтын ажиллагааг дэмжиж, инновацийн нөөц баялагийг хуваалцахыг ахиулж, чанар сайтай шилдэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан градиент сургалтын тогтолцоог бий болгож, хүчин зүйлийн нөөцийг өндөр чанартай жижиг, дунд үйлдвэрүүдэд нэгтгэх ажлыг бодлогын удирдлагаар дэмжих шаардлагатай байна” гэжээ. 

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын Экспорт-Импортын банкны дарга асан Ху Шяолянь үзэхдээ: Хятадын санхүүгийн нийлүүлэлтийн ерөнхий хэмжээ нь эдийн засгийн уналтыг дагалдан хумигдаагүй юм, валют, зээлийн орчин харьцангуй сул чөлөөтэй хэвээр байгааг оны эхний хагас жилийн санхүүгийн тоо баримт харуулсан байна. Оны сүүлийн хагаст бид мөнгөний эрүүл тогтвортой бодлогоо баримталж, зохих хэмжээгээр уян хатан байж, тодорхой тууштай байдлаа хадгалах ёстой гэжээ. 

Ху Шяолянь одоогийн шинэ технологиос санхүүгийн салбарт авчирсан эрсдэлийн асуудалд чиглүүлэн, урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд өгсөн байна. 

Тэрээр хэлэхдээ: “санхүүгийн инновацийн аливаа хэлбэр нь зөвхөн олон нийт болон энгийн иргэдийн ашиг сонирхолтой холбогдсон л бол эхлээд эрхбиш дүрэм журам гаргаж, дүрмээ тодорхой болгох ёстой, хууль, журмын дагуу бизнес эрхлэж, саарал бүсийг арилгах шаардлагатай байна. Санхүүгийн байгууллагуудын хувьд, зөвхөн тухайн байгууллагын нэвтрүүлсэн технологи л бол аюулгүй байдлын холбогдох хариуцлага, ил тод байдлын хариуцлагыг хүлээх ёстой. Санхүүгийн хэрэглэгчид бид ч гэсэн бас сонор сэрэмжтэй байж, эрүүл саруул ухаанд тулгуурлаж, хууртагдан мэхлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй” гэжээ.