Гэнаси охины ажиллуулж буй кофе шоп
2022-07-20 21:43:36
Share
Share this with Close
youtube WeChat

Лагү үндэстний Гэнаси охин энэ жил 24 настай. Ноднин их сургуулиа дүүргээд хотод ажиллах боломжоо орхин төрсөн нутагтаа буцаж кофе шоп ажиллуулан, тосгоныхоо нүүр царай болов.

Төрөлх нутгийг нь зорих жуулчдын тоо олширсон болохоор Гэнаси ийн нутаг буцаж ажиллах болжээ. Орон нутгийн захиргааны тусламжтайгаар 2021 онд тэрээр төрөлх нутагтаа "Зөзө" хэмээх кофе шоп ажиллуулах болсноор их хотод уудаг кофийг уулан тосгоны иргэд ч амсаж чадах болжээ. Кофе шопдоо орон нутгийн 5 залууг ажиллуулж байна.

Дэд бүтэц сайжирч, хүмүүсийн оршин суух тав тухтай орчин, үйлдвэрлэл хөгжсөнөөр тосгоны иргэдийн хүн тутамд ногдох орлого 2018 онд 3847 юань байснаасаа 2021 оны эцэс гэхэд 7673 юань болон нэмэгдэж, буйд бөглүү уулан тосгоны иргэд бүгд ядуурлаас бүрэн ангижирсан байна.