Киргиз үндэстний гайхамшиг: “Манас”
2022-07-21 16:03:47
Share
Share this with Close
youtube WeChat

Манас, Киргиз түмний баатарлаг тууль. Киргиз үндэстний хөгшин залуугүй хайлж чаддаг гэдэг. Монгол, Төвөд, Киргиз зэрэг үндэстний “Гэсэр”, “Жангар”, “Манас”-ыг Хятадын гурван том тууль гэдэг бол 236 мянган мөр бадагтай эл тууль нь Киргиз түмний баялаг өв уламжлалыг тэмдэглэсэн болохоор ам дамжин уламжлагдсан "нэвтэрхий толь" ч гэдэг. 

Манай тооллын 9-10-р зуунд манас анх зохиогдож, сүүлээр нь үе үеийн Киргиз хүмүүсийн нэмэлт шинэчлэлээр улам л баялаг болсон аж. 16-р зуунд энэхүү тууль ид уламжлагдаж байсан бол ардын урлагчид, жирийн иргэд өнөөдөр болтол өвлөн уламжлахад жинтэй хувь нэмрээ оруулжээ.

Манас бол Киргизийн томогт баатар байж, туульд голдуу түүний хүч чадал, эрэмгий зориг, оюун ухааныг магтан дуулдаг. Тухайлбал Манас баатар төрж мэндэлснээс өсөж өндийх, бага залуудаа дайн тулаанд эрэмгийлж, олон том чухал ялалт байгуулсан, мөн эрийн цээлд хүрч хань ижилтэй болсон, аймаг угсааны ахлагч болж, олон аймгийг нэгтгэсэн, Манас болон түүний долоон үеийн үр хойч нь Киргиз түмнээ удирдан харийн түрэмгийлэл, хар муу санаатны эсрэг тулалдан тэмцсэн, эрх чөлөө, аз жаргалынхаа төлөө зүтгэсэн үйл явдлын тухай гардаг. 

Манас туулийн бас нэг чухал үнэ цэнэ бол даруй Киргиз түмний хатуу бэрхээс айхгүй хатан зориг, эв нэгдэлтэй үзэл баримтлалыг харуулсанд оршино. Тууль нь нийт найман бүлэгтэй байж, хавчил хад, нуур бүрд, гол мөрөн, догшин салхи, араатан жигүүртэн зэргээр баатруудаа бэлгэдэж зүйрлэдэг бөгөөд Киргиз үндэстний ёс заншил, дуу урлагийн аяс хэмнэл, цэц мэргэн үг хэллэг зэргийг бараг бүхэлд нь хамардаг. 

Сүүлийн жил Манас туулийг өвлөн уламжлах талд багагүй сорилт тулгарч, хайлдаг чаддаг олон ардын урлагчид ар араасаа “Манас баатрынхаа хайхаар шидэт оронд дэвшсэн” аж. Иймд 2006 оны тавдугаар сарын 20-нд БНХАУ-ын Төрийн зөвлөл түүнийг үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн хамгаалалтын жагсаалтад хамруулсан бол 2009 оны есдүгээр сарын 28-нд ЮНИСКО “Хүний төрөлхтний биет бус соёлын өвийн нэрсийн жагсаалт”-ад хамруулжээ. Түүнчлэн төр засаг, орон нутгийн захиргаа, Манас судлалын салбарынхан олон ургалч аргаар энэхүү ховор цохог соёлын өвийг хамгаалж залгамжлуулах ажлыг хүч тавин хийж байна.