Оюутнуудыг ажлын байраар хангадаг платформ
2022-07-21 16:26:51
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ онд Хятад улсад их дээд сургууль төгссөн оюутан 10 саяыг давжээ. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Хятад улсын олон салбарынхан ихээхэн хүчин чармайлт гаргаж буйн дотор 2020 оны цар тахлын үеэс эхлэн Хятадын Төв Радио Телевиз зэрэг олон байгууллага хамтран санаачилсан их дээд сургууль төгссөн оюутнуудыг  ажлын байраар хангагдахад туслах “Гүө Пинь үйл ажиллагаа” платформ бол нэгэн жишээ юм. Тус платфорум нь төгсөх оюутнуудад онлайнаар анкет илгээх, онлайнаар ярилцлага өгөхөд боломж нээжээ.

 △Лю Жямэн

Лю Жямэн, энэ жил 24 настай. Тэрбээр Хятадын Зүүн хойд нутгийн Ляонин их сургуульд бакалаврын зэрэгт суралцан, Английн Варвик их сургуулиас магистраар төгсчээ. Өдгөө Хятадын цахим худалгааны тэргүүлэх аж ахуйн нэгж JD компанийн Боловсон хүчин татах газарт ажиллаж байна. Энэ ажлын байр маш сайн ирээдүйтэй, өөрөө энэ ажилдаа сонирхолтой, үнэ цэнэтэй ажил гэж Лю Жянмэн үзэж байна.

△Дин Жуншян

Магистрын зэрэг төгссөн Дин Жуншян Бээжингийн График харилцааны дээд сургуулийн Мэдээлэл холбооны инженерийн мэргэжлээр төгссөн бөгөөд 7-р сарын сүүлчид Бээжингийн метроны шинжлэх ухаан технологийн хөгжлийн ХХК-д ажиллахаар болжээ. Дин Жуншян бол өөрийн гэсэн амьдралын зорилттой нэгэн. Ажил тогтвортой, ажил амьдралаа тэнцүүлж чадахыг хүсдэг.

“Гүө Пинь үйл ажиллагаа” платформ хөдөлмөрийн яармаг зохион байгуулж байгаа нь.

Төгссөн оюутнуудыг ажлын байраар хангагдахад туслах “Гүө Пинь үйл ажиллагаа” платформ нь 2022 оны 6-р сарын сүүлчийг хүртэл гурвал жилд нийт 3 сая 50 мянган ажлын байр хангасан бөгөөд гол нь 30 мянга гаруйр компанид ажилд оржээ. Платформын хүлээн авсан анкет 10 саяд хүрч, хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг нь давхардсан тоогоор 9.5 тэрбум удаа лавласан байна.





\Уртнасан.\