NASA саранд тандалт хийх аварга пуужин туршина
2022-07-21 10:51:07
Share
Share this with Close
youtube WeChat

Саранд тандалт судалгаа хийх аварга пуужинг 8-р сарын сүүлчээр туршина гэж АНУ-ын Сансар судлалын үндэсний товчоо NASA орон нутгийн цагаар 7-р сарын 20-нд мэдэгджээ.

Сансрын нисэгчид оролцохгүй харин хүний биеийн манекен загвараас гурвыг ашиглан нэг сар гаруй аялах туршилтыг хамгийн эрт гэхэд 8-р сарын 29-нд хийнэ. Боломж бүрдэх өөр хоёр хугацаа нь 9-р сарын эхээр тохионо гэж NASA мэдэгдсэн байна.

Өмнө нь хийсэн олон удаагийн хөөргөлтийн сургуулилтын явцад шатахуун алдагдсан эсвэл бусад техникийн асуудал гарч байсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. NASA-гийн мэдэгдсэнээр: эдгээр асуудлыг нэгэнтээ шийдвэрлэсэн, туршилт бараг дуусаад байна, гэвч хөөргөх цагийн хуваарь цар агаарын эвсэл гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдож болзошгүй гэжээ.




\Уртнасан.\