Хятад-Европын галт тэрэг Хятад Европын худалдааг тогтворжуулж, түргэтгэсэн байна
2022-07-21 17:54:55
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 21-нд хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, энэ он гарснаас нааш Ковид-19 цар тахал даамжирч, олон улсын нөхцөл байдал донсолгоотой болсон нөхцөл Хятад-Европын галт тэрэг хүнд бэрхийг даван туулж, аюулгүй тогтвортой аялж, Хятад Европын худалдааг тогтворжуулж, түргэтгэсэн байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад-Европын галт тэрэг нь найзын хүрээг тэлж, шугам дагуу улс орон бүс нутагт хөгжлийн боломж хангасан байна. Одоо болтол  Хятад-Европын галт тэрэг Европ тивийн 24 улс орны 190 гаруй хотод хүрч, Ази Европын ложистикийн сүлжээг бүрдүүлсэн байна. 2016 оноос 2021 оны хооронд Хятад-Европын галт тэрэг 1702 байснаа нэмэгдээд 15183 болж, жилд дунджаар 55 хувиар нэмэгдсэн байна. Уг маршрутаар бараа таваарыг шугам дагуух орнуудад хүргэн, мөн тэдгээр орны бараа таваарыг Хятад улс уруу зөөн авчирч, олон орон хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг дэмжсэн байна. Үүнээс гадна, уг маршрут нь олон ложистикийн төв, аж үйлдвэр худалдааны төвийг бий болгож, хэдэн авран мянган ажлын байр хангасан байна гэжээ.