Тэдний хамтын үнэт зүйлс гэж юу вэ?
2022-07-21 19:04:41
Share
Share this with Close
youtube WeChat

Афганистанд байсан Их Британийн арми хоригдлуудыг болон энгийн номхон иргэдийг хядсан, түүгээр ч барахгүй хөнөөсөн хүнийхээ тоогоор өрсөлдөж байсан тухай BBC саяхан мэдээлжээ. Дайны үеэрх хүчирхийллийн энэ мэт үйлдэл нь олон нийтийг ихээхэн цочирдуулсан байна.
Австралийн талаас нийтэлсэн "Бреретон" тайланд, 2005-2016 онуудад Австралийн тусгай анги Афганистанд 39 жирийн иргэнийг хядсан, 2021 онд Америкийн цэрэг Афганистанаас гарахын өмнө дроноор нэг удаа 10 иргэнийг хөнөөсөн, хохирогчдын дотор хоёр настай хүүхэд байсан тухай мэдээлж байв.
Урт хугацааны туршид, Америкаар удирдуулсан "Таван нүд" эвслийнхэн ардчилал, хүний эрх гэх сайхан тайлбартай халхавчийн дор нийгэмд эмх замбараагүй байдал бий болгож, зэвсэгт халдлага хийн, энгийн номхон иргэдийг намнасаар ирсэн юм. Дайны гэмт хэргээс мултрахын тулд зарим орон хариуцлагаас зайлах тусгай систем зохиож, хуулийн нэрээр гэмт этгээдийг өмөөрч ирсэн билээ. Их Британи “Гадаадад үйл ажиллагаа явуулах хуулийн төсөл” баталж, томилогдсон газраа эрүүдэн тамлах зэрэг ноцтой гэмт хэрэгт холбогдсон цэргийнхнээ хамгаалж байна. АНУ “Харьяаллаас гадуур” гэсэн нэрийдлээр гадаадад гэмт хэрэг үйлдсэн цэргүүдээ хуулийн хариуцлагаас гадуур байлгасаар. Мөн Америкийн цэргүүдийн дайны талбар дахь гэмт үйл ажиллагааг шалгах оролдлого хийж байгаа Олон улсын шүүхийн албан тушаалтанд хориг арга хэмжээ авчээ.