Оросын цэргийн шаардлага цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлын журмыг зөрчиж байна
2022-07-21 10:44:29
Share
Share this with Close
youtube WeChat

"Запорожье" цөмийн цахилгаан станцын хөдөлгүүрийн тоног төхөөрөмжийн цехийг нээлгэн цэргийн тоног төхөөрөмжөө тавих газар болгохыг ОХУ-ын цэргийн тал "Запорожье" цөмийн цахилгаан станцын менежментийн салбарт шаардав хэмээн Украины цөмийн агентлаг “Energoatom” 20-ны өдөр мэдэгдсэнийг Украины үндэсний мэдээлэх агентлаг мэдээлжээ.

Украины цөмийн агентлаг “Energoatom” мэдэгдэлдээ: энэ үйлдэл нь гал командын тоног төхөөрөмж хэвийн ажиллахыг харшлах болно. Хэрэв галын аюул гарахад хүрвэл эрсдэл дахинаар нэмэгдэж, галыг унтраахад маш хүндрэлтэй болгоно. Энэ нь цөмийн цахилгаан станцын үйл ажиллагааны аюулгүй байдал, цөмийн цацрагийн аюулгүй байдлын тухай дүрэм журам болон шаардлагыг зөрчиж байна гэжээ.

"Запорожье" цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлыг баталгаажуулахын төлөө бүх арга хэмжээ авахыг Украины цөмийн агентлаг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Оросын тал үүнд хариу өгөөгүй байна.