Тарваган тахал аймшигтай юу?
2022-07-21 15:58:09
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 19-нд Хятад улсын Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Тарваган тахлаас сэргийлэх ажлын удирдах алба мэдэгдэл гаргаж, Ниншягийн хотон үндэстний өөртөө засах оронд бусад нутгаас ирсэн тарваган тахлын 1 тохиолдол бүртгэгдэв гэжээ. Тухайн нутгийнхан тарваган тахлаас сэргийлэх 4-р зэрэглэлийн яаралтай арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Сүүлийн дөрвөн жилд Хятад улсад тарваган тахлын нийт 11 тохиолдол бүртгэгдсэнээс гол нь Өвөр Монгол, Ниншяд байжээ.

Тарваган тахал нь бактеритэй амьтанд хазагдах, вирустэй амьтанд хүрэлцэх, эсвэл шүлсээр дамжин халдварладаг байна. Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн өвчтөн, ан амьтан амьсгах, ханиалгах үед тарваган тахлын вирус агаарт тарж, тарваган тахлын уушгины хэлбэрийн халдварыг үүсгэдэг байна.

Тахлын үүсвэрийн бүс дэх иргэдийн хувьд авч хэлбэл тарваган тахлаас хэрхэн сэргийлэх, сэргийлэх ухамсар болон чадвараа хэрхэн нэмэгдүүлэх талаар албаны талаас гурван талыг анхааруулан зөвлөжээ.

Тухайлбал, хулгана, зэрлэг туулай, үнэг, чоно, тэнүүл нохой муур, гөрөөс, тарвага зэрэг амьтанд ойртож гар хүрэх, өвчих, махыг нь хооллохгүй байх. Хээр гадаа ялангуяа мэрэгч амьтан, тарвага, зэрлэг туулай зэрэг амьтны нүхний ойролцоо очихгүй байх, амьтны малтсан нүх хонгилыг ухахгүй байх. Тарваган тахлаар оношлогдсон өвчтөнтэй ойртохгүй байх эдгээр болно.

Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв нийтлэлдээ: Тарваган тахал бол эрт дээр үеийн бактерийн халдварт өвчин, гэхдээ эмнэлзүйн хувьд янз бүрийн үр дүнтэй антибиотикоор эмчилж болно. Өвчтөн эртхэн эмнэлгэд хандан, стандартчилсан, үр дүнтэй эмчилгээ хийлгэж чадвал эдгэрэх хувь нь маш өндөр байдаг. Ойрын хавьтлаар сэжиглэсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх эм ууснаар халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой гэж тэмдэглэжээ.





\Уртнасан.\