“Торгоны замын шагнал”-д 19 бүтээл шалгарчээ
2022-07-21 10:15:15
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын харилцааны анхдагч удаагийн “Торгоны замын шагнал”-ын шүүгчдийн комисс 20-нд Бээжинд хуралдаж, тус шагналд шалгарсан бүтээлийг дахин үнэлэн шүүсэн үр бүтэмжийг хянан баталжээ.
“Казахстан хийгээд ‘Бүс ба зам’ санаачилга: Хаашаа явах бэ” зэрэг 19 бүтээл Олон улсын харилцааны “Торгоны замын шагнал”-д шалгарч, Пакистаны “Торгоны замын нөхөрлөл” клубийн албан тушаалтан, Пакистан Хятад судлалын нийгэмлэгийн дарга Мушахид Хуссайн Сайед Олон улсын харилцааны анхдагч удаагийн “Торгоны замын шагнал”-ын тусгай хувь нэмрийн шагналын эзнээр шалгарсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Олон улсын харилцааны “Торгоны замын шагнал”-ыг шалгаруулах нь “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны 2-р удаагийн дээд хэмжээний форумын үр бүтэмжид жагсаасан төсөл юм. Тус удаагийн шагналд эрэн сурвалжлах мэдээллийн шагнал, мэдээ мэдээлэл шүүмжийн шагнал, видео бүтээлийн шагнал, гэрэл зургийн бүтээлийн шагнал, дэлхий нийтээр КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцсэн сэдэвт богино хэмжээний бичлэгийн шагнал, тусгай хувь нэмрийн шагнал зэрэг 6 номинацид хувааж,  “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах улс орон, бүс нутгуудын хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүмүүст нээлттэй байж, нийт 80 улс орон, бүс нутгаас 4485 бүтээл оролцсон байна.




\Уртнасан.\