Ядуурлаас ангижирсан хүн амын орлогыг тогтвортой нэмэгдүүлэх болно
2022-07-21 15:56:38
Share
Share this with Close
youtube WeChat

Төв телевизийн мэдээ, Ядуу амьдралтай хүн амыг тогтвортой орлоготой болгосон эсэх нь ядуурлаас ангижруулсан ололт амжилтыг баталгаажуулах чухал бэлэг тэмдэг болно. Хятадын хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамны холбогдох хариуцлагатай хүн хэлэхдээ, энэ оны эхний хагаст Хятад улсын ядуугаас ангижирсан сяний хөдөө нутгийн оршин суугчдын орлогын нэмэгдэл Хятад улсын дундаж түвшнээс давах болно. Дараа алхамд олон талаар чармайлт гаргаж ядуурлаас ангижирсан хүн амын орлогыг тогтвортой нэмэгдүүлэх болно гэжээ.

Хот орж ажил эрхлэн орлогоо нэмэгдүүлэх нь ядуу амьдралтай бүс нутгийн тариачдын орлогын чухал нэгэн хэсэг байж, 2021 онд 66 хувьд хүрч байжээ. Энэ онд Хятад улс ядуурлаас ангижирсан хүн амын ажил эрхлэлтийн хэмжээг 30 саяас дээш байлгаж, зүүн баруун бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулан, тариачдыг удирдан хот орж ажил эрхлүүлэхийн дагуу суугаа газар нь ажлаар хангах ажлыг өргөтгөх болно.

Хятадын хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамны Хөгжлийн төлөвлөгөөний хэлтсийн дарга Зэн Яньдэ хэлэхдээ, ирэх хагас жил Хятадын ядуу амьдралтай бүс нутгийн хөдөө аж ахуйн өвөрмөц бүтээгдэхүүнүүд зах зээлд гарах болно, олон зам сувгаар борлуулах болно. Мөн дахин ядуурах эрсдэлтэй тариачин айлыг хяналтдаа авч ажлаар хангахыг баталж, нийгмийн халамж, эм эмнэлгийн баталгаа зэрэг бодлогоор туслах болно гэжээ.