“Умардын урсгал-1” хоолой байгалийн хий дамжуулахаа 21-нээс сэргээнэ
2022-07-21 10:47:04
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Германы байгалийн хийн нийлүүлэлтийн бизнесмен 20-нд хэлэхдээ, 10 хоног үргэлжилсэн “Умардын урсгал-1” байгалийн хий дамжуулах хоолойн засварын ажил 21-ны 6 цагт дуусах болно, байгалийн хий дамжуулах хэмжээ нь засвар хийхээс өмнөх үетэй адил түвшинд байх болно гэжээ.
Германы Каде байгалийн хийн тээврийн компани нь “Умардын урсгал-1” байгалийн хий дамжуулах хоолойн Германы умард нутгийн Рубина суурин дахь хоёр дамжуулах цэгийг хариуцан ажилладаг юм байна. Уг компанийн мэдэгдэлд тэмдэглэхдээ, одоогийн байдлаас үзэхэд, “Умардын урсгал-1” байгалийн хий дамжуулах хоолойн хий дамжуулах хэмжээ засвар хийхээс өмнөх үетэй адил түвшинд буюу бүрэн ачааллынхаа 40 хувьд хүрэх болно гэжээ.

Байгалийн хийг нийлүүлж эхлэхээс өмнө байдал мөн л өөрчлөгдөж мэднэ гэж шинжээчид үзэж байна.