Японы цөмийн хаягдалтай усаа далайд цутгах төлөвлөгөөг эсэргүүцэж байна
2022-07-22 17:26:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 22-нд хэлэхдээ, Японы засгийн газар ганц талаасаа осол гарсан Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын хаягдал усыг тэнгист цутгахаар шийдсэн асуудлыг Хятадын тал анхааралдаа авч байгаа бөгөөд эрс эсэргүүцэж байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Японы Атомын эрчим хүчний зохицуулах хороо өнөөдөр хуралдаж, Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн цөмийн хаягдал бүхий усыг далай руу цутгах төлөвлөгөөг албан ёсоор баталсан байна.

Энэ тухай  Ван Вэньбинь хэлэхдээ, ноднингийн 4-р сараас Японы засгийн газар буруу шийдвэр гаргаснаас нааш, олон улсын хамтын нийгэмлэг тэрчлэн Японы иргэд уг шийдвэрийг эсэргүүцсээр ирсэн юм. Талууд Японы тал далайд цөмийн бохирдсон усыг гадагшлуулах нь Номхон далайн эрэг дагуу оронд экологи, олон нийтийн эрүүл мэндэд нөлөөлөх эсэх талаар анхаарал хандуулж байна. Мөн цөмийн бохир усыг далай руу цутгах төслийн шударга байх, тоо баримтын найдвартай эсэх, цэвэршүүлэх төхөөрөмжийн үр ашиг, байгаль орчинд нөлөөлөх тогтворгүй чанар зэрэг талаар эргэлзэж байна. Олон улсын атомын эрчим хүчний агентлаг тусгай мэргэжлийн хэсэг гаргаж, Японд хоёр удаа газар дээр нь ажиллуулж үнэлгээ хийсэн боловч Японы талын далайд цутгах төслийн талаар ямар ч дүгнэлт гаргаагүй. Харин олон асуудлыг тодруулах шаардлага гаргасан бөгөөд засан сайжруулах санал гаргасан байна. Хятад Орос хоёр орны дэвшүүлсэн техникийн асуудлаар Японы тал одоо болтол хариу өгөөгүй байна. Саяхан болсон Номхон далайн арлын орнуудын форумын удирдагчдын хурал, гадаад харилцааны сайд нарын хурал уг асуудлаар анхаарал хандуулж буйгаа ч илэрхийлсэн гэжээ.