Украины үр тариан экспортын тухай Орос Украин гэрээ байгуулахыг Хятадын тал дэмжинэ
2022-07-22 17:03:57
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 22-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, Орос Украины талын удалгүй гарын үсэг зурах гэж байгаа Украины үр тариан экспортын тухай гэрээг Хятадын тал сайшааж байна гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Холбогдох талууд яриа хэлэлцээ хийх эрч хүчээ хамгаалж, мөргөлдөөнийг эртхэн дуусгаж, энх тайван тогтоохын төлөө нөхцөл бүрдүүлж өгөхийг хүсэж байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ нь бүс нутгийн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтийн ашиг сонирхолд нийцэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг Орос Украины яриа хэлэлцээ хийх үйл явцыг дэмжиж, нэн олон идэвхтэй үр бүтээл олохыг хүсэж байна гэжээ.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Орос, Украины төлөөлөгч нар 22-нд Истамбулд Украины үр тарианы экспортын асуудлаар хэлэлцээр байгуулсан байна гэж Туркийн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч саяхан тэмдэглэжээ.