АНУ-ын урт хугацааны бодлого нь эрчим хүчний үнийг ихээр өсгөж байна
2022-07-22 10:04:54
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын олон бодлогын зорилго нь эрчим хүчний үнийг өсгөж, Европ тивийн зах зээлийг эзлэн их ашиг олохын төлөө юм гэж ОХУ-ын нефть байгалийн хийн аж үйлдвэрийн холбооны зөвлөлийн дарга, эрчим хүчний мэргэжилтэн Юрий Шафраник хэлсэн байна.

Тэрээр хэлэхдээ, АНУ-ын зорилго нь эдийн засгийн ашиг хүртэхийн төлөө юм. Европ тивийн байгалийн хийн зах зээлийг эзэлсний дараа Европ тивийн эрчим хүчний үнэ ихээр нэмэгдэж, Орос Украины мөргөлдөөн, барууныхан Орост хориг арга хэмжээ авснаас АНУ жинхэнэ ашиг хүртэгч болох болно гэжээ.

Юрий Шафраник хэлэхдээ, АНУ-ын зорилго нь чөлөөт өрсөлдөөнөөр биш, харин гарз хохирол гаргаж байгаад Америкийн байгалийн хийн аж ахуйн нэгжүүдийг ашиг олгохын төлөө юм гэжээ.