Европын Холбоо Орост тавих шинэ хоригийг баталжээ
2022-07-22 10:05:27
Share
Share this with Close
youtube WeChat

Европын комиссоос ОХУ-д тавьсан хоригийн шинэ арга хэмжээний багц төслийг 21-нд Европын Холбооны зөвлөл баталжээ. Хоригийн шинэ арга хэмжээнд Оросын шижир алтыг Европын Холбоонд импортлохыг хориглон, түүнчлэн хориотой бүтээгдэхүүн, технологийн нэрсийн жагсаалтыг өргөтгөж ОХУ цэрэг дайн хийгээд батлан хамгаалалтад ашиглахаас нь сэргийлжээ.

ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, Европын Холбоо олон жилийн туршид Орост дарамт шахалт үзүүлсэн бодлого хэрэгжүүлсэн нь “урагшгүй”, “дэмий” зүйл болж, дэлхийн эдийн засаг хийгээд аюулгүй байдалд харин гамшгийн шинж чанартай үр дагавар болж буй нь “улам илэрхий” болж байна гэжээ.

Европын Холбооны зөвлөл мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ: Энэхүү багц арга хэмжээнд ОХУ-д үйлдвэрлэсэн мөртөө ОХУ-аас Европын Холбоонд эсвэл явармаа гуравдагч оронд экспортолсон шижир алтыг шууд эсвэл дамаар худалдан авах, импортлох, шилжүүлэхийг хориглоно, үнэт эдлэл бас хоригийн хүрээнд багтана гэж тогтоов. Шинэ хориг арга хэмжээнд хориотой бараа бүтээгдэхүүний нэрсийн жагсаалтыг өргөтгөж, цэрэг дайны болон батлан хамгаалалтад хэрэглэж болохуйц бараа бүтээгдэхүүнийг ОХУ олохыг нь хориглон, түүнчлэн цэрэг иргэний хэрэглээнд ашиглаж болох дэвшилтэд технологийн экспортын хяналтыг чангатгав гэжээ.

Дэлхийн үр тариа, эрчим хүчний аюулгүй байдалд сөрөг нөлөө үүсгэхээс зайлсхийн тулд Европын Холбоо ОХУ-ын зарим төрийн өмчит аж ахуйн нэгжтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний арилжаа хийх, гуравдагч оронд газрын тос тээвэрлэн арилжаалахад хөнгөлөлт үзүүлэхээ өргөтгөхөөр шийдвэрлэв гэж уг мэдэгдэлд бас тэмдэглэжээ.





\Уртнасан.\