Урсгал сөрөн тэмүүлэх загасны нүүдэл
2022-07-22 22:39:49
Share
Share this with Close
youtube WeChat


Хятадын баруун хойдын Шааньши мужийн Чинлин нурууны өмнө бэлд нутаглах Ян сяньд загас сүрэглэн урсгал сөрөн нүүдэллэх нь олны анхаарлыг татаж байна. Эдгээр загас нь жил тутмын зургаа, долдугаар сард дээд урсгал руу нүүдэллэн очиж үр зулзагаа гаргадаг уламжлалтай билээ. Загасны сүрэг урсгал сөрөн үсэрч, усны урсгалд урсан уруудах авч дахин өгсөж нүүдэллэн олон бэрхшээлийг туулан байж дээд урсгалд нь хүрч, үр төлөө өсгөдөг билээ.

Чинлин нуруу нь Хятадын умард нутаг болон өмнөд нутгийг зааглан, хөх мөрөн болон хатан голын зааг нуруу байдаг учраас "Төв нутгийн цамхаг", "биологийн генийн хөмрөг" хэмээн нэрлэгддэг. 2021 оны 10-р сард Чинлиний үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа албан ёсоор зөвшөөрч билээ.