Дэлхийн EV&ES батарей бага хурал нээгдлээ
2022-07-22 09:58:20
Share
Share this with Close
youtube WeChat

2022 Дэлхийн EV&ES батарей бага хурал 21-нд Сычуань мужийн Ибин хотод нээгдэж, Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам EV&ES батарейн аж үйлдвэрийн хөгжлийн үзүүлэлтийг нийтэлсэн байна.

EV&ES батарейн аж үйлдвэрийн хөгжлийн үзүүлэлтэд дэлхийн, Хятад улсын, аж ахуйн нэгжийн гэх гурван талаас нэгдүгээр зэргийн 11 үзүүлэлт, хоёрдугаар зэргийн 46 үзүүлэлт багтсан байна. EV&ES батарей нь шинэ эрчим хүчний авто машины цөм болсон эд анги болсны хувьд сүүлийн жилүүдэд түргэн хөгжиж, эхний 10 байранд жагсаж байгаа аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн EV&ES батарейг угсарсан хэмжээ дэлхийн 90 хувийг эзэлсэн байна гэж шинжээчид үзсэн байна. Угсарсан хэмжээнээс үзэхэд, Ази тивийн EV&ES батарейн салбар илт давуу талтай байж, дэлхийн эхний 10-т жагсах аж ахуйн нэгж бүгд Ази тивд байна.