Хятад, БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэлэлцээг урагш ахиулж байна
2022-07-22 10:26:50
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ нь Хятад улсын худалдааны дөрөвдөгч том түнш юм. Энэ оны эхний хагас жилд Хятад, БНСУ-ын худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 9.4%-иар нэмэгдэн, Хятад улсын зүгээс БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёрдугаар үе шатны хэлэлцээг идэвхтэй ахиулж байна. 21-нд болсон Хятадын Худалдааны яамны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч, Хятад БНСУ нь харилцан худалдааны чухал түншийн хувьд Хятад, БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэлэлцээг ахиулж тохиролцоонд хүрэхийг түргэтгэж, Хятад БНСУ-ын эдийн засаг худалдааны харилцаа шинэ шатан ахихыг урагшлуулж байна гэв.

2021 онд Хятад, БНСУ-ын хоёр талт худалдаа 360 тэрбум ам.доллараас давж, дипломат харилцаа тогтоосон тухайн жилийнхээс 72 дахинаар нэмэгджээ. Энэ оны эхээр “Бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншийн харилцааны гэрээ” хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр хоёр орон эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлэхэд өргөн орон зай хангав. Энэ оны эхний хагас жилд хоёр талт худалдааны хэмжээ 184 тэрбум 250 сая ам.долларт хүрч, 2021 оны мөн үетэй харьцуулахад 9.4%-иар өссөн байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт сул байгаа нөхцөлд Хятад, БНСУ-ын худалдаа нэлээд түргэн өсөлтийг хадгалж буй нь хоёр орны эдийн засаг нэлээд сайн харилцан нөхөх талтай, түүнчлэн хоёр талт эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны уян хатан байдал хийгээд боломжийг гүйцэд харууллаа гэж Хятадын Худалдааны яам мэдэгджээ.




\Уртнасан.\