Америкт халдварын 90 сая тохиолдол бүртгэгдэж байна
2022-07-22 16:47:25
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн гаргасан статистик мэдээнээс харахад, Бээжингийн цагаар 7-р сарын 21-ний өдрийн 6 цаг 21 минутын байдлаар, АНУ-д Ковид-19-ийн халдварын тохиолдол нийт 90 сая 13.4 мянга бүртгэгдэж, нас барсан хүний нийт тоо 1 сая 25.6 мянгад хүрч, энэ хоёр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт орж байна.

Батлагдсан 90 сая тохиолдол гэдэг нь 3.6 Америк хүн тутмын нэг нь халдвар авлаа гэсэн үг юм.  Гэртээ шинжилгээ хийсэн эсвэл огт шинжилгээ хийгээгүй хүмүүс олон байгаа учраас АНУ даяар батлагдсан тохиолдлын бодит тоог дутуу үнэлсэн магадлалтай хэмээн тус улсын судлаачид болон хэвлэлийнхэн үзэж байна.

Энэ оны эхнээс АНУ-д 6 сая гаруй хүүхэд Ковид-19-ийн халдвар авч, 250 мянга гаруй хүүхэд цар тахлын улмаас асран хамгаалагчаа алдаж, "Цар тахлын үеийн өнчин хүүхдүүд" боллоо. Ирэх хэдэн жилд  энэ нэг үеийн хүүхдүүд сэтгэл зүйн ноцтой хямралд өртөх эрсдэл их бөгөөд Омикрон омгийн шинэ дэд хувилбар BA.5 ба BA.4-ийн тархалт хурдасахын хирээр  Америкчуудын 50 гаруй хувь нь цар тахлын өндөр эрсдэлтэй бүсэд амьдрах болно.

Цар тахлын эхний үед хор нөлөөг санаачилгатайгаар дутуу үнэлж, дараа нь хоёр нам хоорондоо санал зөрөлдөөнтэй байсан ба холбооны засгийн газар болон дийлэнх муж улсууд цар тахлын эсрэг ямар ч үр дүнтэй арга хэмжээ аваагүй тул урьдчилан сэргийлж хянах сайн боломжийг алдаж, ард иргэдээ хохироосон байна.

Хоёр жилийн өмнө буюу сонгуулийн үед цар тахлын эсрэг тэмцлийг сонгуулийн үр дүнгийн чухал хүчин зүйл болгож байсан бол өдгөө хойшлуулаад байдаг болж, ялангуяа цар тахлын эсрэг тэмцлийн төсвөөс дураараа шилжүүлж байна.
Энэ оны 3-р сард засгийн газрын төсвийг баталж, цар тахлын эсрэг тэмцэх зардлаас 15.6 тэрбум ам.долларыг хассан бол Украинд 13.6 ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Сэтгүүлч асуугаад байхаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Нанси Пелоси “Украинчууд амиа алдаж байна” гэж эвлүүлэхэд нь “Америкчууд Ковид-19-ээр амиа алдаж байна” гэж сэтгүүлч хариу барьж байлаа.

АНУ ойрын хэдэн сард илүү ноцтой сорилтуудтай тулгарч магадгүй гэж Америкийн олон шинжээч, хэвлэл мэдээллийнхэн таамаглаж байна. Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи АНУ-ын цар тахал одоохондоо дуусаагүй байгаа бөгөөд тахлын шинэ давалгаа энэ намар дээд цэгтээ хүрч магадгүй гэж удаа дараа анхааруулсаар байна.