Гаралт бүтээгдэхүүн хөдөө орон нутгийн хөгжлийг ахиулж байна
2022-07-22 22:08:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийг тэргүүлэх байранд тавихаа баримталж, нутаг нутгийн онцлогтой гаралт бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, тэр тусмаа тусгай ажил төрөл болгон хөгжүүлэхэд ихэд анхаарал хандуулж байна. 

2020 оны 1-р сарын 20-нд Шааньши мужийн Жашүй шяны Жиньми тосгоны модон мөөг борлуулах төвд Хятад улсын дарга өөрөө лайваар бүтээгдэхүүн танилцуулсан бол энэхүү лайвийг 20 сая хүн үзэж, 20 гаруй тонн модны мөөг зарагдсан байдаг. Түүнчлэн 2021 оны 3-р сарын 23-нд Фүжянь мужид ажиллахдаа Шашяний Шямао суурний Юйбан тосгоны Шашянь зоогийн газарт хүрч, үйл ажиллагаатай нь танилцахдаа олсон амжилтын үндсэн дээр шинийг эрэлхийлж, илүү боловсронгуй болгож, илүү өндөр амжилтад хүрэхийг онцолсон байдаг. 

Шарилж \Artemisia argyi\ нь Хятад эмийн үнэт ургамал билээ. Түүнээс баяжуулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх нь хөдөө орон нутгийн ургамлын баялаг нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулаад зогсохгүй тухайн нутагт багагүй олон ажлын орон тоо бий болгосон байдаг. 2021 оны 5-р сарын 12-нд, Хятад улсын дарга Хэнань  мужийн Наньян хотод ажиллахдаа шарилжийг бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг нэгэн компанид хүрч, үйлдвэрлэлтэй нь танилцан бөгөөд тариачдыг илүү олон ажлын байр хангаж, үр ашгийг нь дээшлүүлэх талаар анхаарал хандуулахыг онцолжээ.