АНУ-ын "Чипийн тухай хуулийн төсөл"
2022-07-23 18:17:24
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Сенат саяхан "Чипийн тухай хуулийн төсөл" -ийн горимын санал хураалтыг баталж, уг хуулийн төслийг Сенат болон Төлөөлөгчдийн танхимд санал хураалт явуулах замыг заслаа. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, уг хуулийн төслөөр АНУ-ын хагас дамжуулагчийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор 50 гаруй тэрбум ам.долларын санхүүжилт олгох бөгөөд үүнд голчлон татаас болон холбогдох татварын хөнгөлөлт үзүүлж,  АНУ-д үйлдвэр байгуулахыг урамшуулахаар байна. Хуулийн төсөл нь АНУ-ын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд  "хамгаалалтын  хашаа" гэгчийг байгуулж, татаастай компаниуд Хятадад хөрөнгө оруулахыг хязгаарлах гэж буйг АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхааралдаа авлаа.

Энэ хуулийн төсөл нь Хятадын эсрэг байгаа нь маш тодорхой харагдаж байна. Үнэн хэрэгтээ Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер энэ урамшуулал нь "Хятадад биш, харин АНУ-д илүү их хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалт бий болгох" зорилготой гэдгийг нуугаагүй бөгөөд "Хамгаалалтын хашаа" нь Хятадын хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хурдыг удаашруулахад тустай. " гэж нэмж хэлэв. Хятадыг дарах тухай шулуухан ярьсан нь АНУ-ын ноёрхогч сэтгэлгээг илэн далангүй харуулж байна.

Эдийн засгийн даяаршлын энэ үед АНУ хэрэв үйлдвэрлэлийг шилжүүлэх юм уу эсвэл салгах юм бол дэлхийн ажлын хуваарилалтыг замбараагүй болгон, чипийн нийлүүлэлтий хүрэлцэхгүй байдалд оруулж, АНУ-ын тулгарч буй асуудал улам ээдрээтэй болно. Түүхийн ухралт хийж, бусдын замыг таслахыг оролдох юм бол өөрийн замаа бүр ч бөглөхөд хүрнэ.