100 сая долларын зээл олгохоо мэдэгджээ
2022-07-23 08:54:55
Share
Share this with Close
youtube WeChat

Африкийн орнууд халдварт өвчнийг хянах, олон нийтийн эрүүл мэндийн онц байдлыг зохицуулах хүчин чадамжийг дээшлүүлэх зорилгоор Африкийн Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвд 100 сая ам долларын зээл олгох болсноо Дэлхийн Банк Америкийн зүүн нутгийн цагаар 7-р сарын 21-нд мэдэгджээ.

Африкийн халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ахмед Огвел хэлэхдээ, Африкийн Холбооны гишүүн орнууд эрүүл мэндийн аюулгүйн хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь илүү сайн туслахад Африкийн халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв анхаарлаа төвлөрүүлж байгаа бөгөөд Дэлхийн Банктай хамтран ажиллахаар дамжин энэ талаар улам их үүрэг гүйцэтгэж, баталгаа хангаж ажиллахыг хүсэж байна гэжээ.