Хятадын удирдагчид бүгд дотооддоо судлан бүтээсэн вакцин тариулжээ
2022-07-23 17:02:22
Share
Share this with Close
youtube WeChat

Долоодугаар сарын 23-нд, Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны орлогч дарга Зэн Ишинь Халдварт өвчнийг хянаж, урьдчилан сэргийлэх нэгдсэн механизмын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улсын нам болон төрийн удирдагчид бүгд Хятад улсын судлан бүтээсэн КОВИД-19-ийн эсрэг вакцин тариулсан гэжээ.

Одоогоор Хятад улсын 3 вакциныг ДЭМБ яаралтай горимоор ашиглах жагсаалтад хамруулсан бол 100 гаруй орон ашиглах зөвшөөрөл олгосон байна. Түүнчлэн их олон орон Хятад улсын вакциныг бага насны хүүхдүүдэд хэрэглэх цорын ганц вакцинаар тогтоожээ.